ХИЛИЙН БУРГАСТАЙ АВТО ЗАМЫН БООМТ

Улаанбаатар хотоос - 1320 км

Говь-Алтай аймгийн төвөөс - 320 км

Хилийн Бургастай авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байгуулагдсан. Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Шинэ Бургастай гэдэг нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн Бархөл хошуунд байрладаг Лаоемяо боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу. 

https://egazar.gov.mn/map