ХИЛИЙН ХАВИРГА АВТО ЗАМЫН БООМТ
Улаанбаатар хотоос - 795 км
Дорнод аймгийн төвөөс - 135 км
Дорнод аймгийн Чойбалсан сумаас -85 км
Хилийн Хавирга авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга баруун хошуунд байрладаг Архашаат боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу.
https://egazar.gov.mn/map