ХИЛИЙН ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМЫН БООМТ

Улаанбаатар хотоос - 800 км

Өмнөговь аймгийн төвөөс - 342 км

Хилийн Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд байрладаг Ганцмод боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу. 

https://egazar.gov.mn/map